Үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэдээ мэдээлэл, худалдаа үйлчилгээ, зөвлөгөө..

Үргэлж шинэ шинэлэг бүхнийг эрэлхийлэн ажилладаг “НЭКСТ Электроникс” ХХК жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гадаа талбайн нээлттэй худалдаа эхэлж байна. Энэхүү арга хэмжээ нь 2013 оны 6 сарын 18 – наас NEXT Plaza цахилгаан барааны их дэлгүүрийн гадна талбайд эхэлж 6 сарын 23 – ны өдөр хүртэл үргэлжлэнэ.Ердөө зургаахан хоног бүх төрлийн цахилгаан бараандаа 5-50%-ийн итгэмээргүй хямдрал үзүүлж таны худалдан авалтын үнийн дүнгийн 100’000 төгрөг тутамд сугалаа олгож, олон хонжворын азтан тодруулах юм байна.
Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг “ТОП-150” аж ахуйн нэгжийн шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө. Арван хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулалт нь аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын хүсэн хүлээдэг нэр хүндтэй арга хэмжээ төдийгүй жилээс жилд цар хүрээ нь өргөжиж, салбартаа манлайлагчдыг шалгаруулах босго нь ч илүү өндөр болж байгаа билээ.
Өчигдөр буюу 2012 оны 12 дугаар сарын 27 өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “ENTREPRENEUR - 2012” ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын Засгийн газартай хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж яваа аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шагнал гардуулдаг билээ.