Нэвтрэх | Бүртгүүлэх

Хэвлэх төхөөрөмжийн салбарт 100 гаруй жилийн турш тэргүүлсээр ирсэн Brother брэнд Монголд үүд хаалгаа нээлээ. Brother брэнд нь дэлхий даяар 44 бүс нутагт үйл ажиллагаа явуулах 52 худалдааны төлөөлөгчийн газартай бөгөөд 53 дахь албан ёсны төлөөлөгчөөр “Нэкст электроникс” ХХК ажиллахаар боллоо. Ингэснээр Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тэргүүлэгч брэндийн принтер, сканер, хор, дагалдах хэрэгслийг өрсөлдөхүйц үнээр санал болгож байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Нэкст группийн ерөнхий захирал Л.Чулуунболд компанийн шинэчлэлийн талаар дурдаж, энэхүү шинэчлэлийн эхлэл болгож Нэкст электроникс Brother брэндийн 53 дахь албан ёсны төлөөлөгч болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

 Brother брэндийн бүс хариуцсан маркетингийн менежер Аарон Ван “Brother брэнд бол гэр ахуйн хэрэглээний энгийн төхөөрөмжөөс авхуулаад бизнест зориулсан тусгай төхөөрөмжийг хамгийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэдэг. Бид үргэлж харилцагчийнхаа талд байж, хамгийн сүүлийн үеийн технологийг санал болгодог.” гэлээ.

Үйл ажиллагааны үеэр зочид танхимын 4 буланд байрлах Brother брэндийн сканер, принтер, шошго хэвлэгч зэрэг төхөөрөмжүүдтэй танилцан стикер наалгаж, сугалаат хөтөлбөрт оролцсон бөгөөд азтай 3 зочин Brother брэндийн 3 төрлийн хэвлэх төхөөрөмжийн эзэн боллоо.

Brother брэндийн бүс хариуцсан маркетингийн менежер Аарон Ван эхний хонжворыг нь гардуулж байгаа нь

 Эхний азтан дараагийн азтаныг тодруулж, бэлгийг нь гардуулж өгсөн нь сугалааны хамгийн сонирхолтой хэсэг байв.

 Брэндийн нээлтийн үйл ажиллагааны үеэр үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг болон “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн ялагч Ц.Энгүүн нар ирж ая дуугаа өргөлөө.

Brother брэнд танд гэр бүлийн хэрэгцээнд тохирсон нэг үйлдэлт энгийн принтерээс эхлээд оффисын хэрэгцээнд бүрэн тохирсон хэвлэх, хувилах, сканердах, факсдах олон үйлдэл бүхий хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн принтерүүдийг санал болгож байна.

Та дэлхийд тэргүүлэгч брэндийн хэвлэх төхөөрөмжийг Brother брэндийн албан ёсны борлуулагч Нэкстийн бүх салбар болон онлайн худалдааны www.next.mn сайтаар худалдан авах боломжтой.