Нэвтрэх | Бүртгүүлэх

 

Зөв суух зөвхөн таниас шалтгаалдаггүй, сууж байгаа сандал эсвэл буйдангаас тань бас шалтгаалдаг гэдгийг мэдэх үү? Зөөлхөн мөртлөө нэг л тухгүй буйдан дээр суухад доошоо хонхойж орох, хөл газар хүрэхгүй байх зэрэг тухгүй байдлууд үүсдэг. Ийм тухгүй байдалд удаан байхад таны бие хөшиж, маш хурдан ядардаг.

Тиймээс гэрийнхээ тав тухтай байдлыг илэрхийлдэг буйдангаа сонгохдоо зөвхөн өнгө үзэмж гэлтгүй тав тухыг нь бодолцох хэрэгтэй. Танд тав тух болон тансаг байдлыг зэрэг мэдрүүлэх буйданг санал болговол ямар вэ?

Загвар: HTL брэндийн буйдан нь хүний биеийн онцлогт тааруулан, нуруу болон хөлийг тав тухтай байлгах зорилгоор бүтээгдсэн. Хэрэв та илүү их тав тухыг хүсч байгаа бол буйдангийн нэмэлт хэрэгсэл болох хүзүү болон хөл амраагчийг ашиглаад үзээрэй. Та яг л зөөлөн орон дээр хэвтэж байгаа мэт мэдрэмжийг авах болно.

Материал : Буйдангийн гадаргуу хүний биетэй хүрэлцдэг учраас цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. HTL брэндийн буйдан цэвэр арьсан бүрээстэй.

Үхрийн шир нь агаар солилцох чадвар сайтай учраас хүний биед хөлрөх мэдрэмжийг төрүүлдэггүй. Бид Австрали болон Өмнөд Америкийн сайн чанарын арьсан бүрээстэй учраас та чанарт нь эргэлзэх хэрэггүй.

Фермээс гарсан түүхий арьс, буйданг бүрэх бүтээгдэхүүн болох хүртэл нийт 30 гаруй шат дамжлагийг дамждаг. Арьс бол байгалийн материал учир зөөлөн, уян хатан, байхаас гадна маш бат бөх байдаг. Мөн хүйтэнд таныг хайрахгүй, халуунд сэрүүн мэдрэмжийг төрүүлдэг давуу талтай.

 Буйдангийн дотор :

  • Сөд /Байгалийн түүхий эдээр хийгдсэн учраас хүний биед ямар нэг харшил үүсгэхгүйгээр тав тухтай байдлыг бүрдүүлж чаддаг.
  • Полиуритан порлон нь хөнгөхөн бөгөөд чанартай. Хүний биеийн хэвээр хонхойж, буцаад хэвэндээ ордог.
  • Хүнд жинд тэсвэртэй, хэлбэрээ алдахгүй порлон г.м сайн чанарын материалууд орсон ба эдгээр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй юм.

.

Ухаалаг хэрэгсэлүүд: HTL брэндийн буйдан хүний тав тухтай байдлыг бүрэн хангахаас гадна олон төрлийн нэмэлт үйлдлүүдийг өөртөө агуулсан. Жишээ нь буйдангийн хөл болон нуруу амраагчийг тохируулах автомат үйлдлийн системтэй. Мөн та USB оролтоор утсаа цэнэглэх боломжтой.

30 гаруй жилийн судалгааны үр дүнг бий болсон HTL брэндийн буйдан дээр та тухлангаа хөгжим сонс, ном унш, жаахан зүрмэглэ, дуртай киногоо үз! Танд тав тух болон тансаг байдлыг нэгэн зэрэг мэдрүүлэх буйдан дээр таныг жаргалтай байлгах бүх зүйлсийг хий.