Нэвтрэх | Бүртгүүлэх

 

Дөрвөн ширхэг нэгийн тооны давхцал болсон энэ өдрийг олон улс даяараа “Global Shopping Festival” буюу “Олон улсын худалдааны өдөр” гэж нэрлэн, шинэ технологид суурилсан онцгой хямдралуудыг зарладаг. Энэхүү үйл ажиллагаанд Нэкст нэгдэж 2018 оны 11-р сарын 10-12 хүртэл онлайн хямдралтай худалдааг явуулах гэж байна. Та эдгээр 3 өдөр www.next.mn онлайн их дэлгүүрээс онцлох барааг онцгой хямдралтай үнээр худалдаж авахаас гадна нийт 5 онцгой боломжийг эдлэх боломжтой юм.

Боломж #1: Онцгой хямдрал www.next.mn сайтыг хямдралтай барааны тусгай цэсэнд байрлах бүх бараанууд онцгой хямдарна. Эдгээр бараа зөвхөн 11-р сарын 10-наас 12-ны хооронд хямрах тул та яараарай.

Боломж #2: Өргөн сонголт Нэкстээс ахуйн хэрэглээний бүх цахилгаан барааг хямдралын цэсэндээ оруулсан бөгөө та зурагт, хөргөгч, угаалгын машинаас эхлүүлээд маш олон төрлийн цахилгаан барааг хямд үнээр худалдан авах боломжтой.

Боломж #3: Үнэгүй хүргэлт 200’000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд бид танд захиалсан барааг тань үнэ төлбөргүй хүргэж өгөх болно. Энэхүү урамшуулал нь байнгын урамшуулал бөгөөд та хямдрал дууссаны дараа ч онлайнаар 200’000 төгрөгөөс дээш худалдан авалт хийгээд бараагаа гэртээ үнэгүй хүргүүлээрэй.

Боломж #4: Төлбөр төлөх өргөн боломж Та онлайнаар худалдан авсан барааныхаа төлбөрийг Qpay төлбөрийн систем, Голомт банкны интернэт банкаар мөн дансаар шилжүүлэх боломжтой. Та өөрт тохирсон төлбөрийн системийг ашиглан төлбөрөө төлөөрэй.

Боломж #5: Албан ёсны баталгаа Нэкст электроникс нь дэлхийн 100 гаруй брендийн 6000 нэр төрлийн барааг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг бөгөөд бүх бараандаа үйлдвэрийн баталгаат хугацааг олгодог. Баталгаат хугацааны хүчинтэй хугацаанд үйлдвэрийн гэмтэл гарсан тохиолдолд бид албан ёсны засвар үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.

Бид танд дээрх боломжуудыг зөвхөн 2018 оны 11-р сарын 10-12ны хооронд www.next.mn сайт дээр санал болгож байна.